Түгээмэл Хөгжил төв, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран 2019, 2020 онуудад хөгжлийн бэрхшээлтэй өсвөр насны хүүхэд залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлээд байна.
2019 оны “Хөгжлийн бэрхшээлтэй өсвөр насны залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх” Z10 төсөл хөтөлбөрт 5 сарын хугацаатай хэрэгжсэн. Тус хөтөлбөрт 17-22 насны хөгжлийн бэрхшээлтэй 10 хүүхдийг сонгон авч сэтгэл зүйн зөвлөлдөх уулзалт, спортын үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээнд оролцуулах, сургалт мэдээллийн зэрэг олон төрлийн сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулсан.
2020 оны Z-20 төсөл хөтөлбөр 6 сарын 1-ны өдрөөс эхлээд 9 сарын 1-ны өдөр хүртэл нийт 3 сарын хугацаанд хэрэгжсэн. Энэ жил тус хөтөлбөрт 16-22 насны хөгжлийн бэрхшээлтэй болон хөгжлийн бэрхшээлгүй 11 хүүхдийг сонгон авч үе тэнгийн залуучуудыг хамтад нь хамруулж оролцоог хангасан сонирхолтой олон үйл ажиллагаа явуулсан нь өмнөх төслөөс ялгаатай байсан юм. Уг төслөөрөө бид зөвлөлдөх уулзалт хийж, хувийн туслах үйлчилгээ үзүүлж, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, олон нийтийн ойлголт хандлагад нөлөөлөх үр дүнтэй ажлуудыг хийж хэрэгжүүлсэн нь хөгжлийн бэрхшээлтэй болон хөгжлийн бэрхшээлгүй оролцогчдын хувьд нэг нэгнийхээ хүндлэх, туслах найзлах нэг гол үндэс болж өгсөн нь төслийн үр дүнгээр харагдаж байсан.