Үндсэн агуулга руу шилжих Skip to main content

Түгээмэл Хөгжил

Зөвлөгөө · Дэд бүтцийн хүртээмж

Дэд бүтэц, барилга байгууламжийн хүртээмж

Барилгад хүрэх замаас эхлээд үйлчилгээ авах хүртэл ямар саад тулгарч болохыг жишээ, видеогоор үзээрэй.

Бороотой өдөр тэргэнцэртэй хүн гар баригчтай налуу замаар өгсөж, ард нь хамт олон нь дагаж байна.

8 алхам

Барилга руу орох замыг алхам алхмаар

Барилга руу очихоос эхлээд дотор нь үйлчилгээ авах хүртэл юуг ажиглахыг найман сэдвээр харуулав. Сонирхсон сэдвээ сонгоорой.

Эхлээд үзэх видео

Орчны хүртээмжийг үнэлэх ерөнхий аргыг энэ видеогоос үзээрэй. Монгол хадмалтай.

Видеоны 0:08 хэсэгт MNS 6055:2009, MNS 6808:2019 стандартыг дурдсан. Зураг төсөл, засварт одоо мөрдөж буй шаардлагыг албан эх сурвалжаас шалгаарай.

Энэ хуудас бол сургалт, танилцуулгын материал. Барилга барих, засварлахдаа одоо мөрдөж буй стандарт болон мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг баримтална уу.

Үнэлгээ хийх аргачлал (4:13)

UPMILC Түгээмэл Хөгжил БДА төв · YouTube

Хичээл 1 / 8 · Очих зам

Явган зам ба гарц

Барилгад хүрэхээс өмнөх зам тасралтгүй, тэгш, саадгүй байх нь хамгийн эхний нөхцөл. Хараагүй хүнд хөтөч зам, тэргэнцэртэй хүнд гарцын налуу хэрэгтэй.

Явган зам №8 (3:10)

Видеоны гол санаа

Бодит хэмжээ, налууг тооцохдоо одоо мөрдөж буй стандартыг баримтална уу.

Ямар саад тулгарч болох вэ?

  • Хөтөч зам дээр шон, багана суулгасан
  • Эвдэрсэн хавтан, бордюр
  • Өндөр бордюрт тэргэнцрийн дугуй тулж гацах («Түгээмэл загвар» бичлэг, 12:01)

Юуг анхаарах вэ?

  • Замыг хэсэг хэсгээр бус, барилга хүртэл бүхэлд нь шалгах
  • Хөтөч зам дээр юм байрлуулахгүй, өнгө нь гадаргуугаасаа ялгарах
  • Гарц бүрт налуу, анхааруулах товруу байгаа эсэх

Тайлбар зураг

Тайлбар зураг: явган замын дээрээс харсан схем — 1 саадгүй явах зам, 2 шар хөтөч зам, 3 явган хүний гарцын налуу, 4 зам дагуух багана замаас гадна.
  1. Саадгүй, тасралтгүй явах зам
  2. Шар хөтөч зам
  3. Явган хүний гарцын налуу
  4. Багана, самбар явах замаас гадна

Тайлбар зураг; бодит хэмжээсийг мөрдөж буй стандартаар тогтооно.

Хичээл 2 / 8 · Зогсоол

Тусгай зогсоолоос орц хүртэл

Тэргэнцэртэй хүн машинаасаа бууж, саадгүй замаар орц хүртэл хүрэх боломжтой эсэхийг ойлгоно.

Авто зогсоол №1 (1:40)

Видеоны гол санаа

Бодит хэмжээ, налууг тооцохдоо одоо мөрдөж буй стандартыг баримтална уу.

Ямар саад тулгарч болох вэ?

  • Ажлын газрын гадаа тусгай зогсоол байхгүй тул бууж суухад хүндрэлтэй (ярилцлага)
  • Бууж суух зурвас байхгүй, хажуугийн машин хэт ойр
  • Зогсоол ба явган замын хооронд налуугүй өндөр бордюр

Юуг анхаарах вэ?

  • Тэмдэглэгээ газар дээр ба босоо самбар дээр хоёуланд нь
  • Бууж суух зурвасыг чөлөөтэй байлгах
  • Зогсоолоос орц хүртэлх зам тасралтгүй, налуутай

Тайлбар зураг

Тайлбар зураг: зогсоолын дээрээс харсан схем — 1 тэмдэглэсэн тусгай зогсоол, 2 бууж суух зурвас, 3 орц хүртэлх зам, 4 босоо таних тэмдэг.
  1. Тэмдэглэсэн тусгай зогсоол
  2. Бууж, суух зурвас
  3. Орц хүртэлх тасралтгүй зам
  4. Босоо таних тэмдэг

Тайлбар зураг; бодит хэмжээсийг мөрдөж буй стандартаар тогтооно.

Хичээл 3 / 8 · Орц, налуу зам

Орц ба налуу зам

Налуу зам хоёр түвшний хооронд тэргэнцэртэй болон тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн хялбар зорчих зориулалттай. Налуу, тавцан, бариул яагаад хамтдаа чухал болохыг ойлгоно.

Налуу зам №2 (2:33)

Видеоны гол санаа

Бодит хэмжээ, налууг тооцохдоо одоо мөрдөж буй стандартыг баримтална уу.

Ямар саад тулгарч болох вэ?

  • Барилгын гадна шат байгаа ч налуу зам байхгүй (ярилцлага)
  • Налуу зам хэт огцом, стандарт бус (ярилцлага)
  • Бариулгүй, хальтиргаатай гадаргуу

Юуг анхаарах вэ?

  • Налуу, тавцан, бариулыг хамтад нь шалгах
  • Хаалганы өмнө тэгш тавцан байх
  • Налуугийн харьцааг одоо хүчинтэй стандартаас шалгах

Тайлбар зураг

Тайлбар зураг: налуу замын хажуугаас харсан схем — 1 доод тавцан, 2 бариул, 3 гулгахгүй гадаргуу, 4 хаалганы өмнөх дээд тавцан.
  1. Доод тавцан
  2. Бариул — үзүүрээсээ цааш үргэлжилсэн
  3. Гулгахгүй гадаргуу
  4. Хаалганы өмнөх дээд тавцан

Тайлбар зураг; бодит хэмжээсийг мөрдөж буй стандартаар тогтооно.

Хичээл 4 / 8 · Хаалга

Хаалга: өргөн, босго, нээх хүч

Хаалганы өргөн, босго, нээх хүч, шилэн хаалганы тэмдэглэгээ тэргэнцэртэй болон хараа муу хүнд хэрхэн нөлөөлдгийг ойлгоно.

Хаалга №3 (3:36)

Видеоны гол санаа

Бодит хэмжээ, налууг тооцохдоо одоо мөрдөж буй стандартыг баримтална уу.

Ямар саад тулгарч болох вэ?

  • Хүнд хаалгыг тэргэнцэр дээрээс татаж онгойлгож чадахгүй (ярилцлага)
  • Өндөр босго
  • Тэмдэглэгээгүй шилэн хаалга

Юуг анхаарах вэ?

  • Нээх хүч, бариулын хэлбэр
  • Хаалганы хоёр талд тэргэнцэр эргэх зай
  • Шилэн хаалганы тод тэмдэглэгээ

Тайлбар зураг

Тайлбар зураг: хаалганы дээрээс харсан схем — 1 хаалганы өмнөх чөлөөт талбай, 2 бариул, 3 босгогүй гарц, 4 нээгдэх чиглэл.
  1. Хаалганы өмнөх чөлөөт талбай
  2. Атгахад хялбар бариул
  3. Босгогүй эсвэл нам босго
  4. Нээгдэх чиглэл, хөнгөн нээгдэх хаалга

Тайлбар зураг; бодит хэмжээсийг мөрдөж буй стандартаар тогтооно.

Хичээл 5 / 8 · Дотоод хөдөлгөөн

Барилга доторх хөдөлгөөн ба түгээмэл загвар

Коридор, өрөө, ажлын байрыг хүн бүр ашиглахад хялбар болгох «түгээмэл загвар»-ын санааг ойлгоно.

Түгээмэл загвар (19:49)

Видеоны гол санаа

Барилга дотор эргэх зайны жишээг «Ариун цэврийн өрөө» видеоны 1:31 хэсгээс үзээрэй.

Ямар саад тулгарч болох вэ?

  • Давхар хаалга, коридорын хооронд тэргэнцэр эргэх зай бага
  • Ажлын ширээний доогуур тэргэнцэр орохгүй (ярилцлага)
  • Тоног төхөөрөмж гар хүрэхгүй газар байрласан (ярилцлага)

Юуг анхаарах вэ?

  • Коридор, булан, өрөө бүрт тэргэнцэр эргэх зай
  • Ширээ, тоног төхөөрөмжийг хэрэглэгчийн хэрэгцээнд тохируулах
  • Шийдлийг тухайн хүнтэй ярилцаж гаргах

Тайлбар зураг

Тайлбар зураг: барилгын дотоод коридорын дээрээс харсан схем — 1 саадгүй коридор, 2 эргэх талбай, 3 тавилга замаас гадна, 4 тэмдэглэгээ.
  1. Саадгүй коридор
  2. Тэргэнцэр эргэх талбай
  3. Тавилга явах замаас гадна
  4. Тод тэмдэглэгээ

Тайлбар зураг; бодит хэмжээсийг мөрдөж буй стандартаар тогтооно.

Хичээл 6 / 8 · Лифт, шат

Лифт ба шат

Давхар хооронд лифтээр болон шатаар аюулгүй, бие даан зорчих нөхцөлийг ойлгоно.

Лифт №6 (1:32)

Шат №4 (1:52)

Видеоны гол санаа

Бодит хэмжээ, налууг тооцохдоо одоо мөрдөж буй стандартыг баримтална уу.

Ямар саад тулгарч болох вэ?

  • Товчлуур хэт өндөрт, брайльгүй
  • Гишгүүрийн ирмэг ялгарахгүй тул хараа муу хүн бүдрэх
  • Шат бариулгүй эсвэл бариул тасалдсан

Юуг анхаарах вэ?

  • Лифтэнд дуут болон харагдах мэдээлэл хамт
  • Шатны эхлэл, төгсгөлийг анхааруулах товруугаар тэмдэглэх
  • Бариулыг тасралтгүй байлгах

Тайлбар зураг

Тайлбар зураг: лифт ба шатны схем — 1 дуудлагын товч, 2 брайль тэмдэглэгээ, 3 шатны бариул, 4 гишгүүрийн ирмэгийн ялгаатай өнгө.
  1. Хүрэхүйц өндөрт дуудлагын товч
  2. Брайль тэмдэглэгээ
  3. Шатны бариул
  4. Гишгүүрийн ирмэгийн ялгаатай өнгө

Тайлбар зураг; бодит хэмжээсийг мөрдөж буй стандартаар тогтооно.

Хичээл 7 / 8 · Ариун цэврийн өрөө

Хүртээмжтэй ариун цэврийн өрөө

Тэргэнцэртэй хүн өрөөнд орж, эргэж, тоноглолыг бусдын тусламжгүй ашиглах нөхцөлийг ойлгоно.

Ариун цэврийн өрөө №5 (2:24)

Видеоны гол санаа

Бодит хэмжээ, налууг тооцохдоо одоо мөрдөж буй стандартыг баримтална уу.

Ямар саад тулгарч болох вэ?

  • Хаалга хүнд, онгойлгож чадахгүй (ярилцлага)
  • Бариул байхгүй (ярилцлага)
  • Зай багтаамж бага (ярилцлага)

Юуг анхаарах вэ?

  • Хаалга, эргэх зай, бариул, тоноглолын өндрийг хамт шалгах
  • Хаалга нь өргөн, нам босготой эсэх (0:21)
  • Шийдлийг ашиглах хүнтэй ярилцаж гаргах

Тайлбар зураг

Тайлбар зураг: ариун цэврийн өрөөний дээрээс харсан схем — 1 эргэх талбай, 2 бариул, 3 угаалтуур, 4 хаалга.
  1. Тэргэнцэр эргэх талбай
  2. Бариул
  3. Хүрэхүйц өндөрт угаалтуур, толь
  4. Өргөн, нам босготой хаалга

Тайлбар зураг; бодит хэмжээсийг мөрдөж буй стандартаар тогтооно.

Хичээл 8 / 8 · Мэдээлэл, тэмдэглэгээ

Хараа, сонсголын ялгаатай хэрэгцээнд зориулсан мэдээлэл

Мэдээллийг харж, сонсож, хүрч мэдрэх олон хэлбэрээр өгөх нь хараа, сонсголын бэрхшээлтэй хүнд яагаад чухал болохыг ойлгоно.

Мэдээллийн хүртээмж №7 (1:48)

Видеоны гол санаа

Бодит хэмжээ, налууг тооцохдоо одоо мөрдөж буй стандартыг баримтална уу.

Ямар саад тулгарч болох вэ?

  • Мэдээллийг зөвхөн дуугаар өгөх — сонсголын бэрхшээлтэй хүн авахгүй
  • Жижиг, дэвсгэрээсээ ялгарахгүй бичиг — хараа муу хүн уншихгүй
  • Онцгой байдлын дохио зөвхөн дуут

Юуг анхаарах вэ?

  • Мэдээллийг дор хаяж хоёр хэлбэрээр: харагдах ба дуут/хүрэлцэх
  • Пиктограмм, том үсэг, ялгаатай өнгө хэрэглэх
  • Ажилтнууд дохионы хэлний анхан мэдлэгтэй байх

Тайлбар зураг

Тайлбар зураг: мэдээллийн хэрэгслүүд — 1 тод тэмдэг, 2 пиктограмм, 3 брайль бичиг, 4 гэрлэн ба дуут дохио.
  1. Дэвсгэрээсээ ялгарах тод тэмдэг
  2. Пиктограмм
  3. Брайль, товгор бичиг
  4. Гэрлэн ба дуут дохио

Тайлбар зураг; бодит хэмжээсийг мөрдөж буй стандартаар тогтооно.

Хурдан холбоо

Орчны хүртээмжийн талаар асуух

Хичээлтэй холбоотой асуулт, орчны хүртээмжийн талаар мэдээлэл авах хүсэлтээ товч бичээд илгээнэ үү. Байгууллага хүсэлтийг хүлээн авч, таны сонгосон аргаар холбогдоно.

Шууд холбогдох

Маягт ачаалагдахгүй байвал утас, и-мэйл эсвэл Facebook хуудсаар шууд холбогдоно уу.

    Од (*) тэмдэгтэй талбарыг бөглөнө үү.


    Хариуг хэрхэн авахыг хүсэж байна вэ?



    Дээр сонгосон аргын дагуу зөвхөн нэгийг нь бичнэ үү.



    Эхний хүсэлтдээ хувийн нууцтай баримт (иргэний үнэмлэх, эмнэлгийн дүгнэлт, хэргийн материал гэх мэт) хавсаргах шаардлагагүй. Асуултаа ерөнхийд нь бичихэд хангалттай.