Түгээмэл Хөгжил төв нь 10 жилийнхээ ойг угтаж хийхээр төлөвлөсөн ажлуудын нэг нь байгууллагын цахим сонин гаргах байсны хүрээнд өнгөрсөн 3 сараас эхэлж цахим сонин гаргаж эхэлсэн. Уг сонин нь танилцуулга, ярилцлага, онцлох хийгдсэн ажлуудын талаар зурган мэдээ гэсэн үндсэн 3 булантайгаас гадна танин мэдэхүйн болон орчуулгын мэдээ, хууль эрх зүй, ажлын зар гэх жижиг булантай хийгддэг. Энэ цахим сонингоороо дамжуулан байгууллагын хүрээнд хийж байгаа үйл ажиллагааныхаа талаар улирал бүр мэдээлж байхаар болжээ.