Олон улсын стандартад нийцсэн орчин үеийн тоног төхөөрөмж, туслах хэрэгсэл, тохь тухтай орчин, жинхэнэ утгаар нь хүртээмжийг таниулсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан анхны сэргээн засах хөгжлийн төв Баянгол дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү төв нь амбулаторийн үйлчилгээгээр 250 өвчтөн хүлээн авахаас гадна хэвтэн эмчлүүлэх боломжтой 250 хүүхдийн ортой бөгөөд өдөрт 500 хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчийн хамт сэргээн засах эмчилгээ, сургалтад хамруулах боломжтой юм байна.
Түүнчлэн нарийн багажийн шинжилгээ, оношлогоо, сэргээн засах хөдөлгөөн засал, ахуй засал, хэл заслын эмчилгээ, сэтгэл зүйч, хөгжмөөр дамжуулан эмчилгээ хийх өрөө, усан эмчилгээ, сэргээн засах дасгал хөдөлгөөн хийх боломжтой өрөө зэрэг олон төрлийн эмчилгээ үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзүүлэх юм. Мөн Монгол улсын хэмжээнд байгаа 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг 14-21 хоногийн хугацаатайгаар жилд 4 удаа асран хамгаалагчтайгаа хамт хэвтэн эмчлүүлэх, сэргээн засах үйлчилгээг авах боломжтой. Холбоо барих утас: 7018 8919