Үндсэн агуулга руу шилжих Skip to main content

Түгээмэл Хөгжил

Төсөл, хөтөлбөр, Эрх ба оролцоо 0 сэтгэгдэл 33 үзсэн

Европын холбоо, АЙФО Олон Улсын Байгууллагын санхүүжилтээр Тэгш Нийгэм Холбоо ТББ, Монголын Бие Даан амьдрах Төвүүдийн Үндэсний Холбоо (МБДАТҮХ) хамтран ( 2017-2019 ) 2 жилийн хугацаатай “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бие даан амьдрахад, эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх нь” төслийг хэрэгжүүлсэн. Тус төслийн хүрээнд бие даан амьдрах эрхийг таниулах, орон нутгийн гишүүн байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэх сургалт, уулзалт, загвар хөтөлбөр, нөлөөллийн ажил зэрэг өргөн цар хүрээг хамарсан томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулсан юм. Мөн тус төслийн хүрээнд бид дараах ажлыг хийж гүйцэтгэв.

  • – Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Бие даан амьдрах эрх” болон “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх үйлчилгээ” гэх мэт ойлголтуудыг олон нийтэд түгээж хөгжлийн бэрхшээлтэй иргэд төдийгүй ард иргэдийг мэдлэгжүүлэв
  • – Монгол улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал гомдлыг цуглуулж тайлан болгож НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хороонд ТББ-уудын нэрийн өмнөөс Сүүдэр илтгэлээр дамжуулан хүргэв
  • – Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 30 гаруй залуусыг сонгон авч хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын эрх, оролцоо, хөгжлийг дэмжих, нийгмийн амьдралд татан оролцуулах, итгэл найдвар төрүүлэх ажлыг гүйцэтгэсэн
  • – Мөн дэлхийд цөөн тоологдох Чадавхжуулах судалгааны (Emancipatory Disability Research) аргаар Улаанбаатар хотод амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгарч буй саад бэрхшээлүүдийг тодорхойлж тайлан бэлдэв

Бүх мэдээ рүү буцах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *