МИНИЙ ХОТ ХАЙР ТАТАМ БАС ҮЗЭН ЯДАМ ажлын хүрээнд Ulaanbaatar passport-аас уриалга гаргаж БАРТААТ ПАРАД алхалтыг өнгөрсөн 9-р сарын 27-ны өдөр зохион байгуулсан билээ.
Улаанбаатар хотын дэд бүтэц хангалтгүйгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд цаашлаад хүүхдийн тэрэгтэй эцэг эх, унадаг дугуй болон скүүтер унадаг иргэдийн хувьд гудамжаар зорчиход хүртэл хүндрэлтэй байдаг.
Иймд энэхүү ажлыг санаачлан Чойжин Ламын Сүм Музейн урдаас эхэлсэн уг парадад хүүхдийн тэрэг түрсэн ээж аавууд, унадаг дугуйтан, скүүтэр унасан хүүхэд, дугуйт цүнхтэй оффисын ажилтан, өндөр өсгийт өмссөн бүсгүйчүүд, тэргэнцэртэй хүмүүс оролцож 4км алхаж Улаанбаатар хотын явган хүнийн зам ямар ээлгүйг болохыг биеэрээ харуулсан билээ. Энэхүү алхалтад сайн дурынхан болон төрийн бус байгууллагын төлөөлөл, Түгээмэл Хөгжил төвийн залуус нэгдэн оролцлоо.