Үндсэн агуулга руу шилжих Skip to main content

Түгээмэл Хөгжил

Хүний эрх 0 сэтгэгдэл 12 үзсэн

Тэгш хамарсан боловсрол яагаад чухал вэ?

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол эзэмшихэд чиглэсэн үндсэн 4 өөр хандлага байдаг. Эдгээрийг доорхи байдлаар үзүүлье. Үүнд:

ЯЛГАВАРЛАЛТ – Энэ нь хөгжлийн бэрхшээлийн уламжлалт хандлагын нэг хэлбэр буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ямар нэг суралцах чадваргүй, боломжгүй гэж үзэн боловсролын үйл ажиллагаанд бүх түвшинд оролцохыг зөвшөөрдөггүй хандлага юм. Энэ хандлагаар бол бүх хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд гэртээ буюу сургуулиас гадуур байж, боловсрол эзэмших, цаашлаад өөрийгөө хөгжүүлэх, нийгэмших, хамт олонтой байх зэрэг боломжууд хаалттай юм.

ТУСГААРЛАЛТ – Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгай сургуулиар сургах, зөвхөн тэдэнтэй ижил хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамтатган нэг сургуульд сургах хандлага юм. Энэ хандлагын дагуу боловсролд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулснаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд жирийн хүүхдүүдийн суралцах явцдаа гүйцэтгэдэг маш олон үйл ажиллагаанаас хоцрогддог, мөн зөвхөн өөртэйгээ ижил бэрхшээлтэй хүүхдүүдтэй харилцах ба том болоод бусадтай харилцах чадваргүй болдог. Хөгжлийн бэрхшээлгүй хүүхдүүд мөн үеийнхээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн онцлог, хэрэгцээ, ялгаатай байдлыг мэдэх боломжгүй.

ИНТЕГРАЦИ БУЮУ ТУСГАЙ АНГИД БАГЦЛАХ – Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жирийн ерөнхий боловсролын сургуульд тусгай анги байгуулан суралцуулах, боловсролд хамруулах хандлага юм. Ийм хандлагаар суралцахад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай анги гэж хаяглагдсанаараа бусад хүүхдүүдээс ялгаварлах хандлага илэрдэг. Үүнээс үүдэн нийгэмшихэд хүндрэлтэй тулгардаг.

ТЭГШ ХАМРУУЛАЛТ – Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьдарч буй орчиндоо, үеийнхээ хүүхдүүдийн хамт, жирийн сургуульд, ижил стандартаар чанартай боловсрол эзэмших хандлага юм. Тэгш хамруулснаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бусдаас хоцрохгүй чанартай боловсролыг эзэмших, нийгэмших боломжоор хангагдах боломжтой.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд хамруулах хандлагыг дүрслэн үзүүлбэл дараах байдалтай байна.

Нийтлэлийн PDF хувилбар татах (шинэ цонхонд)

Блог руу буцах