Түгээмэл Хөгжил төв Азийн сантай хамтран өнгөрсөн 6 дугаар сард УИХ-ийн сонгуулийг угтаж, хөгжлийн бэрхшээлтэй сонгогчийн боловсролыг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлсэн. Тус төслийн хүрээнд сонгуулийн санал авах байрны хүртээмж, хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын сонгуулийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, сонгуулийн дүрэм журам танилцуулах, нэр дэвшигч улс төрийн болон бие даагчдын хөтөлбөр зэргийг хүргэх нөгөө талдаа улс төрийн нам, эвсэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар илүү ойлгох, тэдэнд тулгамдаж буй асуудлыг таньж мэдэх, цаашид хөтөлбөр үйл ажиллагаандаа тусгах, хэрэгжүүлэхэд дэмжлэг болохуйц нөлөөллийн ажлуудыг хийж хэрэгжүүлэв. Мөн Корона вирусын нөхцөл байдалд нийцүүлэн төслийн үйл ажиллагаагаа явуулж, хөгжлийн бэрхшээлтэй гишүүдэд сонгуулийн тухай сургалт, мэдээллийг цахим сүлжээ ашиглан хүргэснээрээ онцлог болсон.