Үндсэн агуулга руу шилжих Skip to main content

Түгээмэл Хөгжил

Мэдээ & Блог

Түгээмэл асуулт, хариулт

Байгууллагын үйлчилгээ, оролцооны тухай

Гишүүнчлэл 18-аас дээш насны хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрт нээлттэй, төлбөргүй. Гишүүн болох бол төвд биечлэн ирж танилцаад, үйл ажиллагаанд оролцоорой.

Төвд биечлэн ирж уулзан танилцаж, үйлчилгээний гэрээ байгуулна.

Болно. Бид хөгжлийн бэрхшээлтэй хүнд туслах хүмүүсийг бүртгэж, сургалтад хамруулаад цагийн ажлаар хангадаг. Хичээл, ажлынхаа хажуугаар завтай цагтаа ажиллах боломжтой.

Болно. Сайн дурын ажил хийх хүсэлтэй хүн бүрт боломж нээлттэй. Утсаар холбогдож бүртгүүлнэ үү.

Болно. Бид байгууллага, хувь хүний захиалгаар барилга, ариун цэврийн өрөө зэрэг дэд бүтцийн хүртээмжийн үнэлгээ хийж, зөвлөмж гаргадаг. Шаардлагатай бол стандартын дагуу засварын ажлыг төсөвлөж гүйцэтгэдэг.

Бид ажил олгогчдод хөгжлийн бэрхшээлийн төрөл, онцлог, харилцааны арга, ажлын байрны орчин, тохирох хэрэглэгдэхүүний талаар сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Сонирхож байвал бидэнтэй холбогдоорой.

Манай төв ажил хайж буй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Төвд биечлэн ирж зөвлөгөө авах боломжтой.

Та туслахын үйлчилгээ авахын тулд манай байгууллага дээр өөрийн биеэр ирж уулзан танилцаж гэрээ хийх хэрэгтэй.

Төрөлхийн болон ямар нэгэн осол гэмтлээс болж хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэн группд орох боломжтой.

Бүрдүүлэх материал:

  • Өргөдөл (маягтын дагуу)
  • Хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • Группд оруулна гэсэн нарийн мэргэжлийн эмчийн тодорхойлолт
  • Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр
  • Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай тодорхойлолт
  • Цээж зураг (2%) — 2 хувь

70%-иас дээш хөдөлмөрийн чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй иргэн сар бүр асаргааны 84 500 төгрөгийн мөнгөн тэтгэмж авах эрхтэй.

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэх (16 нас хүрээгүй бол төрсний гэрчилгээ), хуулбарын хамт
  • Цээж зураг (2%) — 2 хувь, өргөдөл
  • Хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Байнгын асаргаа шаардлагатайг тогтоосон эмнэлэг хяналтын комиссын болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын шийдвэр
  • Асруулагчийн иргэний үнэмлэх
  • Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр

Ахмад настан, хүндэт донор болон 70%-иас дээш хөдөлмөрийн чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн жилд нэг удаа халамжийн сангаас 140 000 төгрөг авах эрхтэй.

Бүрдүүлэх материал:

  • Өргөдөл (маягтын дагуу)
  • Хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бол хөгжлийн бэрхшээлтэйг тодорхойлсон үнэмлэхийн хуулбар
  • Комиссын шийдвэрийн хуулбар
  • Хувь тогтоосон актны хуулбар

Дээрх бичиг баримтыг бүрдүүлээд амьдардаг хороо, дүүргийнхээ халамжийн мэргэжилтэнд өгнө.

Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх хамрагдана. Хамрагдахын тулд тухайн өрх амьжиргааны түвшингээ тодорхойлуулсан байх шаардлагатай.

Бүрдүүлэх материал:

  • Өрхийн иргэдийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • 16 нас хүрээгүй бол төрсний гэрчилгээ, хуулбарын хамт
  • Өрхийн гишүүн бүрийн хаяг, ам бүлийн талаарх сум, хорооны Засаг даргын тодорхойлолтыг харьяа хорооны халамжийн мэргэжилтэнд өгөх

Хүнсний эрхийн бичгээр олгох бүтээгдэхүүн: мах, дайвар бүтээгдэхүүн (импортын бус); сүү, сүүн бүтээгдэхүүн (импортын бус); гурил, гурилан бүтээгдэхүүн (импортын бус); цөцгийн тос; элсэн чихэр; төмс, хүнсний ногоо; будаа; ургамлын тос; өндөг; жимс, жимсгэнэ.

18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, түүнчлэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод хийлгэсэн болон худалдан авсан ортопед, тэргэнцэр зэрэг тусгай хэрэгслийн үнийг 3 жил тутам нэг удаа 100 хувь нөхөн олгоно.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Өргөдөл
  • Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • Протез, ортопедийн хэрэгсэл хийлгэх шаардлагатай тухай нарийн мэргэжлийн эмчийн тодорхойлолт
  • Протез хийлгэсэн бол мөнгө төлсөн баримт эсвэл нэхэмжлэх — хорооны халамжид өгснөөр буцаан авна

Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн жилд нэг удаа магадлан итгэмжлэгдсэн сувилалд хөнгөлөлттэй үнээр амрах эрхтэй.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Өргөдөл
  • Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • Замын зардал төлсөн баримт
  • Эрхийн бичгийн хуулбар, мөнгө төлсөн баримт
  • Эмчилгээ, сувилгаа шаардлагатай тухай эмнэлгийн байгууллагын дүгнэлтийн хамт харьяа дүүргийнхээ халамжийн ажилтанд өгөх

Ахмад настнууд аймаг, дүүргийнхээ нэгдсэн эмнэлэгт хандаж эмчилгээ, сувилгаа шаардлагатай эсэхээ тодорхойлуулан магадлан итгэмжлэгдсэн рашаан сувиллын илгээх картыг авна. Эрүүл мэндийн газраас гаргасан магадлан итгэмжлэгдсэн рашаан сувиллын жагсаалтад ороогүй газар үйлчлүүлсэн тохиолдолд хөнгөлөлтөд хамрагдах боломжгүйг анхаарна уу.

Нийслэлээс 1000 ба түүнээс дээш километр алслагдсан газарт байнга оршин суудаг хөгжлийн бэрхшээлтэй хүн аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэрээр нийслэлд ирж эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх тохиолдолд ирж, очих унааны зардлыг жилд нэг удаа нөхөн олгоно.

Бүрдүүлэх материал:

  • Өргөдөл (маягтын дагуу)
  • Төрсний гэрчилгээ (16 нас хүрсэн бол иргэний үнэмлэх), хуулбарын хамт
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • Замын зардал төлсөн баримт эсвэл нэхэмжлэл
  • Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Аймгийн нэгдсэн эмнэлгийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэрийг харьяа дүүргийнхээ халамжийн мэргэжилтэнд өгнө

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хүүхдийн зусланд жилд нэг удаа 50% хөнгөлөлттэй амрах эрхтэй.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Өргөдөл (маягтын дагуу)
  • Төрсний гэрчилгээ (16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх), хуулбарын хамт
  • Эрхийн бичгийн үнэ төлсөн баримт эсвэл нэхэмжлэх
  • Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэрийг харьяа дүүргийнхээ халамжийн мэргэжилтэнд өгснөөр 50%-ийг буцаан авах боломжтой
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • Картын хураамж 3 600 төгрөг төлсөн баримт (УБСКК-ийн Худалдаа хөгжлийн банкны 475014748, эсвэл Төрийн банкны 105700517654 тоот данс)
  • Дүүргийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, хуулбарын хамт — өөрийн биеэр ирж авна

Дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага нь хуульд заасан иргэнийг элсүүлэх хөнгөлөлттэй нөхцөл бүрдүүлж, тэнцсэн тохиолдолд тухайн иргэний, түүнчлэн хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн нэг сурагч буюу оюутны сургалтын зардлыг Сургалтын төрийн сан хариуцна.

Асуух зүйл байна уу?

Бидэнтэй утсаар, и-мэйлээр эсвэл Facebook хуудсаар холбогдоорой.