Үндсэн агуулга руу шилжих Skip to main content

Түгээмэл Хөгжил

Хүний эрх 0 сэтгэгдэл 13 үзсэн

Тэгш хамран сургах боловсрол

Тэгш хамран сургах боловсролын үндсэн зорилт нь боловсролын салбарт ялгаварлан гадуурхахын эсрэг байх ба тэгш хамрах боловсролын гол тулгуур нь боловсролын салбарт үл ялгаварлал, тэгш хандлага, тэгш боломж гэсэн зарчмуудыг эрхэмлэдэг бөгөөд бүх шатны сургуулиуд хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгмийн гарал, сэтгэлийн хөдөлгөөн, хэл яриа болон бусад нөхцөл байдлыг үл харгалзан хүүхэд бүрийг авч сургах үүрэгтэй. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй ба алслагдсан нүүдэлчин өрхийн, хэл, соёл, үндэсний цөөнхийн хүүхдүүд мөн бусад ялгаварлан гадуурхагдсан бүлгийн хүүхдүүд бүгд сургуульд хамрагдах ёстой гэсэн үндсэн суурь зарчимтай байдаг.

Тэгш хамран сургах боловсролтой холбоотой Монгол улсын хууль, тогтоомжууд

Монгол улсад хууль эрх зүй хангалттай байгаа хэдий ч бодит байдал дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэгш хамран суралцах боломжоор хангагдахгүй байсаар байгаа нь нийгмийн хандлага, эцэг эхийн буруу ташуу ойлголт, боловсролын байгууллагуудын хүртээмжгүй барилга байгууламж, багш сурган хүмүүжүүлэгч нарын хандлага зэргээс үүдэлтэй ба тэгш хамран сургах боловсрол хэрэгжихгүй байхад шууд нөлөө үзүүлэгч болж байна. Иймд тэгш хамруулах боловсролын үйл явц нь:

  • Боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх
  • Хөгжлийн бэрхшээлтэй мөн цөөнхийн бүлгийн хүүхдүүдийн авч буй боловсролын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх
  • Боловсролын үйлчилгээний хүрээ, арга замыг сайжруулах
  • Сурах орчинг сайжруулах, эрх тэгш байдлыг хангах
  • Хүүхэд нэг бүрийн хэрэгцээнд нийцүүлэн боловсролын үзэл хандлага, сургалтын орчин, багшийн сургалтын аргазүй, харилцааг өөрчлөхөд чиглэн хөгжих шаардлгатай.

Тэгш хамран сургах боловсролын үнсэн зарчимыг боловсролын салбарт нэвтрүүлж салбарын салшгүй хэсэг болгох нь бидний ажлын зорилтын нэг хэсэг байсаар байна.

Нийтлэлийн PDF хувилбар татах (шинэ цонхонд)

Блог руу буцах