Хөдөлмөр Нийгэм Хамгааллын Яамны /ХНХЯ/ харьяа “Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв”-ийн дэргэдэх мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуульд нийт 8 мэргэжлээр 1-2,5 жил суралцаж төгсдөг. Улсын хэмжээнд ганц болох тус сургалтын төв нь зорилтот бүлгийн 15-45 насны иргэдийг суурь боловсролын түвшин, мэргэжил, харъяалал хамааралгүй үнэ төлбөргүй сургах, дотоод гадаад орчны хүртээмжийг бий болгон бүрдүүлснээрээ онцлог юм.
Тус төвийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль нь дараах чиглэлээр мэргэжлийн сургалт зохион байгуулна. Үүнд:
- Гар утас, телефон аппаратын засварчин
- Модон эдлэлийн мужаан
- Оёдолчин
- Тогооч
- Талх, нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтан
- Хэвлэлийн график дизайнч
- Сийлбэрчин
- Бэлэг дурсгалын зүйл урлаач
мэргэжлээр боловсрол олгодог бөгөөд мэргэжлээрээ амжилттай суралцаж байгаа суралцагч төгсөхөөсөө өмнө ажлын байртай болох боломжтой юм.
Тус сургуулийн давуу талууд:
- Нэг ангидаа 8-12 суралцагч
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн суралцах таатай орчин бүхий анги, танхим, сургалтын орчин
- Үнэ төлбөргүй
- Дотуур байртай
- Сар бүр оюутнуудад степэнт
Хаяг: УБ хот, Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, Сэргээн Засалт, Сургалт, Үйлдвэрлэлийн Төв.
Холбоо барих утас: 77772001, 96676095.