Түгээмэл Хөгжил төв нь Баянгол дүүргийн Засаг Даргын Тамгын Газартай хамтран тогтмол ажилсаар ирсэн билээ. Үүний хүрээнд өнгөрсөн 4 дүгээр сард дэд бүтцийн стандартыг хялбаршуулан гарын авлагыг хийж Баянгол дүүргийн ЗДТГ-т хүлээлгэн өглөө. Уг гарын авлагад ариун цэврийн өрөө болон налуу зам, хаалганы өргөн зэргийг хамгийн энгийнээр зурган болон текстэн хэлбэрээр оруулж өгсөн нь ямар ч аж ахуй нэгж болон хувь хүмүүст хэрэглэж болохуйцаар тайлбарлаж өгснөөрөө хялбар юм.