Үндсэн агуулга руу шилжих Skip to main content

Түгээмэл Хөгжил

Байгууллагын мэдээ 0 сэтгэгдэл 35 үзсэн

“Түгээмэл Хөгжил” төв Төрийн байгууллагатай гэрээлэн гүйцэтгэдэг ажил бол Нийгмийн халамжийн тухай хуулийн 18-р зүйл Олон Нийтийн Оролцоонд Түшиглэсэн Халамжийн Үйлчилгээний 18.1.6 “Гэрийн асрамж” үйлчилгээ юм. Энэхүү ажлыг Баянгол дүүргийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтэстэй 2013 оноос хойш 7 жилийн хугацаанд тасралгүй гэрээлэн хэрэгжүүлж ирсэн.

Гэрийн асрамж халамжийн үйлчилгээ нь жил бүрийн 9-дүгээр сараас 12 сар хүртэл 4 сарын хугацаатай 10 хоног хэрэгждэг бөгөөд энэ үйлчилгээнд байнгийн асаргаанд байдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамрагдах боломжтой юм. Энэхүү үйлчилгээнд дараах зүйл багтана:

  • Хороо дүүргээр явах
  • Ор дэр хураах
  • Хоол цай хийж аяга тавга угаах
  • Гэрт чийгтэй цэвэрлэгээ хийх

сэтгэл санааг дэмжих зорилгоор ярилцах зөвлөхөө өгөх зэрэг үйлчилгээнүүд багтдаг. Энэ үйлчилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд харъя дүүргийнхээ халамжийн мэргэжилтэнд хандан энэ үйлчилгээнд хамрагдах боломжтой.

Бүх мэдээ рүү буцах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *