Байгууллагын мэндчилгээ
Манай цахим хуудсаар зочилж буй та бүхний амрыг эрэн мэндчилье.
Бид үүсэн байгуулагдсан цагаасаа хүний эрхэм зэрэг, нандин чанарыг хүндэтгэх, хангах нийгмийн тогтолцоог зорьж ажилласан. Ингэхдээ НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенц болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамаарах дотоод, гадаадын эрх зүйн баримт бичгийн үзэл санааг гол болгож, тэдгээрийн хэрэгжилтийг хангуулах, хүн бүрт хүртээмжтэй нийгмийг бий болгоход чиглэсэн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж ирсэн.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний өдөр тутмын нийгмийн оролцоог дэмжих, бие даан амьдрах эрхийг хангах нь бидний эрхэм зорилго юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангахад шинэ үзэл хандлага, үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж, түүнд уриалан ажиллаж байна.
Гэхдээ энэхүү эрхэм үйл хэргийг дан ганц байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх боломжгүй. Бид төрийн болон олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, хувь хүмүүс, гишүүд, дэмжигчдийнхээ туслалцааг авч ажилладаг. Цаашид ч хүн бүрт хүртээмжтэй нийгмийг бий болгоход та бүгдийн оролцоо, дэмжлэг хэрэгтэй тул хамтран ажиллахад үргэлж нээлттэй бөгөөд найрсгаар хүлээн авах болно.
Түгээмэл Хөгжил төв